Селена Гомез өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эрхмүүдийн нэг болжээ

Селена Гомез өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эрхмүүдийн нэг болжээ

 

Селена Гомез өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эрхмүүдийн нэг болсон байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд тэрбээр нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр анх удаа багтах болжээ. Саяхан дуучин Тэйлор Свифт голчлон өөрийн уран бүтээл, аялал тоглолтын орлогоороо тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн. Харин Селена Гомез түүнээс ялгаатай нь өөрийн босгосон бизнесүүд, сошиал сүлжээн дэх олон сая дагагчийнхаа ачаар тэрбумтан болж байна. Селена Гомезийн хөрөнгийн дийлэнх хувь нь түүний нүүр будалтын бүтээгдэхүүний брэнд “Rare Beauty Brands”-тэй нь холбогдоно. Таван жилийн өмнө түүний байгуулж байсан тус брэнд өдгөө инфлүэнсерүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнд дурлагч өсвөр настнуудын дунд ихээхэн алдаршжээ.“Bloomberg” түүний нийт хөрөнгийн хэмжээг тооцоолохдоо “Rare Beauty”, “Wondermind” компаниудад эзэмшдэг хувьцаа, хөгжмийн цомгийн борлуулалт, эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө, стримингийн гэрээ, брэндийн хамтын ажиллагаа, тоглолтын тасалбарын борлуулалт, жүжигчний цалин гэсэн орлогын төрлүүдийг багтаажээ. Түүний нийт хөрөнгийн 1.1 тэрбум ам.доллар нь зөвхөн “Rare Beauty” брэндээс бүрддэг ба тус брэнд өнгөрсөн онд 350 сая ам.долларын борлуулалттай ажилласныг “Pitchbook” мэдээлж байв.

https://edition.cnn.com/2024/09/06/business/selena-gomez-billionaire-net-worth/index.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen