Бага насны хүүхдэдээ сайтар анхаарал тавьж, осол аюулаас СЭРГИЙЛНЭ ҮҮ

Бага насны хүүхдэдээ сайтар анхаарал тавьж, осол аюулаас СЭРГИЙЛНЭ ҮҮ

 

Хэнтий аймгийн Биндэр суманд бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг онцгой байдлын албан наймдугаар сарын 26-ны 16:00 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсаар байв.

Өчигдөр буюу есдүгээр сарын 8-нд 06:00 цагаас эхлэн Биндэр сумын Онон багийн "Хар усан тохой" гэдэг газраас эрэн хайх ажиллагааг завиар болон явганаар зохион байгуулахад тухайн өдрийн 09:57 цагт тус багийн "Хонхор" гэдэг газар буюу анх осолдсон газраас урд зүгт 800 метрээс цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бага насны хүүхэд осолдсон өөр нэг дуудлага өчигдөр бүртгэгджээ. Тодруулбал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны 08:30 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гурван настай охин 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан байна. 

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ сайтар анхаарал тавьж, болзошгүй осол аюулаас хамгаална уу. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen