Нийслэлд шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.28 сая төгрөг болжээ

Нийслэлд шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.28 сая төгрөг болжээ

 

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5хувиар өсжээ.

2024 оны наймдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж,  харин шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ  0.1 хувиар тус тус буурсан байна.

2024 оны 8 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen