Өмнөд Солонгос “deepfake porn”-ийн хохирогч болохоос сэргийлж, цэргүүдийнхээ гэрэл зургийг вэб сайтаас хасжээ

Өмнөд Солонгос “deepfake porn”-ийн хохирогч болохоос сэргийлж, цэргүүдийнхээ гэрэл зургийг вэб сайтаас хасжээ

 

Сүүлийн үед Өмнөд Солонгост “deepfake porn” төрлийн гэмт хэрэг эрчимжсэнтэй холбогдуулан тус улсын батлан хамгаалах яам өөрийн дотоод интранет, вэб сайтуудаас хугацаат цэргийн алба хаагчид болон албан тушаалтнуудын гэрэл зургийг харагдахгүй болгожээ.

Гэрэл зургуудыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт сайтуудаас хассан тухай батлан хамгаалах яамны төлөөлөгч Ням гарагт мэдээлсэн байна.

Зөвхөн зөвшөөрөл бүхий албан хаагчид эдгээр зургуудад хандах эрхтэй болжээ.

“Хувь хүмүүсийн гэрэл зураг бэлгийн гэмт хэрэгт ашиглагдах боломжтой юм. Одоогоор ийм зургийг deepfake материалд ашигласан тохиолдол мэдэгдээгүй байна. Гэхдээ тэдгээрийг нийтэд харагдахгүй болгосноор ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байгаа юм” гэж батлан хамгаалах яамны төлөөлөгч ярьсан байна.

“Deepfake porn” гэдэг нь хүний гэрэл зургаас нүүрийг нь салгаж аваад бусдын биед залгах замаар садар самуун дүрс бичлэг үүсгэдэг хиймэл оюунд суурилсан технологи юм.

Өнгөрсөн сард Телеграм платформд ийм материал үүсгэж, түгээдэг томоохон сүлжээ илэрсэн нь Өмнөд Солонгосын эрх баригчдыг яаралтай арга хэмжээ авахад хүргээд байгаа.

Ийм материалын дийлэнхийг өсвөр насныхан үйлдэж, хохирогчид нь ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй сурагчид, багш нар болж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen