Баримт: Цагаан суваргын ордыг МАК-д алдсан түүх

Монгол Улсын Засгийн Газрын өчидөр /2024.06.06/-ийн хуралдаанаар МАК-д стратeгийн ач холбогдол бүхий "Цагаан Суварга" ордыг өгсөн УИХ-ын тогтоолыг ил болголоо.

Уг нь хуулиараа тухайн ордын 34 хувийг төр эзэмших байтал цөөн хэдэн хүний зарчмын зөрүүтэй санал гэгчийг оруулж ирээд алтны асар их нөөцтэй орд 700-хан сая төгрөгөөр МАК-д очжээ. АН-аас УИХ-д сонгогдож байсан Д.Батцогт, Д.Ганбат, Д.Зоригт, Л.Энх-Амгалан нарын гаргасан саналаар уг ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байна.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд  тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох юм байна.
Засгийн газар УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ийнхүү ил болголоо.
Дэлгэрэнгүйг энд дарж татаж авна уу.
May be an image of text
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen