Г.Занданшатар: Сурагчдыг 12, нэгдүгээр сард амрааж, зун, намрын улиралд шилжүүлэн хичээллүүлэхийг судалж үзвэл ямар вэ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар түгжрэлтэй холбоотой иргэдээс санал ирсэн дараах саналыг хэллээ.  Тэрбээр "Агаарын бохирдол, түгжрэлээс шалтгаалж, дунд сургуулийн сурагчдыг 12, нэгдүгээр сард амрааж, зун намрын улиралд шилжүүлэх хичээллүүлэхийг судалж үзвэл ямар вэ. Төрийн өмчит албан байгууллагын авто машины хэрэглээг хязгаарлах зэрэг санал иргэдээс ирж байна. 

Энэ бүхнийг ажлын хэсэг судалж үзэх хэрэгтэй" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen