Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн мэдээллийг ил болгоно

 

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 1-нээс өмнө тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр зургаан сангийн мэдээллийг www.shilen.gov.mn хуудсанд байршуулахаа ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлжээ.

Үүнд:

1.БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан

2.БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан

3.ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан

4.Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан

5.ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-2009 оноос хойшхи ДАТА

6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ  зэрэг багтаж буй аж.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож байгаа асуудлаар  ЦХХХЯ-аас 10.00 цагт мэдээлэл хийх юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen