О.Цогтгэрэл: Солонгос л Монголчуудад ажлын байр бий болгож өгч байна

О.Цогтгэрэл: Солонгос л Монголчуудад ажлын байр бий болгож өгч байна

 

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: " Өнөөдөр УИХ-ын 2020 оны сонгуульд МАН юу амлаж байсан бэ? Одоо хэрэгжилт нь ямар байгаа вэ? гэдэг тодорхой мэдээлэл сонслоо. Жишээ нь эдийн засаг бүлэг нь 702 амлалттай. Энэ амлалтын хүрээнд тав, зургаахан үзүүлэлтийг  эргэж сануулья. Төсөв тодорхой болчихож. Өөрөөр хэлбэл ганцхан жилийн хугацаа үлдчихэж. 2024 он гараад л сонгууль эхэлчихнэ. Үндсэндээ одоо мөрийн хөтөлбөр биелэх эсэх нь бараг тодорхой болчихлоо. Тавантолгой дээр нүүрс химийн, кокс химийн, метан химийн үйлдвэр барина гэсэн. Ийм үйлдвэр юу ч байхгүй. Эсрэгээрээ  "Эрдэнэс Тавантолгой" бараг дампуурчихсан эсэх нь тодорхойгүй, нүүрсээ урьдчилаад зараад идчихсэн байж магадгүй байна.
 
Монгол Улсыг өрийн дарамтгүй болгоно. Гэсэн нийт өр 2 дахин нэмэгдчихсэн байна. Дахиад их хэмжээний өр ч авч байж магадгүй.
 
Газрын тосны үйлдвэр барин гэсэн. Хойшлуулаад л яваад байгаа. 2025 онд ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл 150 тэрбумын мөнгө зарцуулсан мөртлөө мухар төмөр зам, ажилчдын орон сууц барьсан мөртлөө одоог хүртэл барьж эхлээгүй. ТЭЗҮ ч батлагдаагүй байгаа. 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Тэр нь хаана байна ? Харин энэ ажлын байрыг Солонгосчууд л Монголд бий болгож өгч байх шиг байна. Визны л нөхцөл хангаж чадвал залуучууд бүгдээрээ л гадаад руу дүрвэхийг хүсч байна. Тэр бүү ажиллангаа ядуурдаг болчихож. 150 мянган тонн мах экспортлоно гэсэн, энэ хаана байна вэ? Өнөөдөр эсрэгээрээ улс даяараа шүлхийтэй болж, 2000 ч хүрэхгүй тонн мах гаргадаг болжээ. " гэв.
 
Х.Цэцэн
https://www.sonin.mn/news/peconomy/133802
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen