Хугацаа нь хэтэрсэн хиамыг дараагийн хольцод нийлүүлдэг

Хугацаа нь хэтэрсэн хиамыг дараагийн хольцод нийлүүлдэг

 

Эмээлт зах орчмын бүсэд үйл ажиллагаа явуулдаг, хятад эзэдтэй жижиг цехүүдэд өрнөдөг байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэ­хүүнд ус шахах, өвчилсөн амьтны мах ашиглах, устөрөг­чийн хэт исэл, нитрат, фосфат зэрэг химийн бодис хэрэглэн махны өнгийг хувиргаж бай­сан ноцтой зөрчлүүд удаа дараа илэрч, холбогдох байгууллагуудад хууль хяналтынхан хуулийн хариуцлага хүлээлгэж ирсэн байдаг.  

Манай редакцад хиамны цехэд цөөнгүй сар ажилласан Н хэмээх эмэгтэй дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Хиам, дулааны аргаар мах боловсруулж, үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд бүх төрлийн махыг 12-24 цагийн хугацаанд нитридын уусмалд байлгаж, үйлдвэрийнхний хэлдгээр дуулгавартай мах, хужаа мах болгодог. Цагаан өнгөтэй, ямар ч үнэр, амтгүй мах болдог гэсэн үг. Түүнийгээ хүнсний будаг, амтлагчтай холиод ихэвчлэн том төмөр ваннд хийж, амт, үнэр оруулна. Аммиак гэж үнэр дардаг, хүний биед маш хортой бодис бий. Хүнснийхэн андахгүй дээ, түүгээр өмхийрсөн, муудсан махны үнэрийг дардаг. Салъям, утсан хиам, нарийн хиам, бүх төрлийн зайдас ийм л замаар бүтээгдэхүүн болж, савлагддаг. Борлуулалтад гараад зарагдаагүй, хугацаа нь хэтэрсэн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг дараагийн хольцод  нийлүүлдэг. Энэ ажлыг хэдэн сар хиамны цехэд ажиллахдаа нүдээрээ харж, гараараа хийж байлаа. Үнэхээр ой гутсан тул ажлаасаа гарсан. Гэхдээ энэ талаар элдэв хэл ам гаргавал, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж удирдлагууд сүрдүүлдэг юм билээ. Би ч сүрдүүлгэнд нь орсон. Гэхдээ нэгэнт энэ талаарх мэдээлэл олон нийтэд хүрсэн юм чинь мэддэг зүйлээ хэлж өгье гэж шийдээд ирлээ” гэсэн юм.

https://ergelt.mn/news/123/single/21182

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen