Адууны махаар хатгаа эмчлэх арга
Монголчууд эртнээс адууны өөхгүй махаар хүүхдийн болон насанд хүрэгчдийн хатгааг эдгээж ирсэн билээ. Учир нь адууны махны илчит чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчлээр баялагаас гадна махны найрлаганд хүний бие махбодид онц чухал хэрэгтэй глютамины болон хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их агууллагддаг.
Адууны махыг нимгэн хавтгай хэрчээд гал дээр бүлээн 30-35С-ийн хэмтэй болгон халааж, хатгаа туссан хүнийхээ хоёр уушгин дээр буюу далны ард тавина. Махаа тогтвортой байлгах үүднээс гялгар уут болон чихрийн цаас тавиад, хөдөлгөөнгүй байлгахын тулд бүсээр ороож дулаан хувцас өмсүүлнэ.
Харин бие нь тавгүй, халуунтай байгаа хүүхдийн цээжийг ингэж боогоод унтуулж, амраагаарай. Хатгаатай хүүхдийн уушигны цэр ихтэй, өвчтэй байгаа тал нь царай дээр нь ил байдаг. Өөрөөр хэлбэл, хатгаа ихтэй талын хацар улаа бутарч харагддаг. Энэ шинж тэмдэгээр нь хүүхдийнхээ уушигны аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох юм.
Тухайн талд тавьсан мах хэдэн цагийн дараа өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг. Хүүхдээ сайн эдгээе гэж бодож байвал, аль болох адууны махтай нь хонуулахад буруу зүйлгүй.
Хэрэв хүүхэд цээрлээд байвал анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог юм байна.
Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болно. Боломжтой бол хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.
Жич: Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна. Хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина.