Дани улс ОХУ-аас хараат байдлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Дани улс ОХУ-аас хараат байдлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

 

Дани улс эрчим хүчний салбарт ОХУ-аас хараат байдлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлж, хойд тэнгисийн ордуудаас байгалийн хийн олборлолтоо хэсэг хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газраас мэдээлэв. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бид В.Путинаас байгалийн хий худалдаж авснаас хойд тэнгист хий олборлохыг илүүд үзэж байна” гэжээ.
Дани улс хойд тэнгис дэх ордуудаас хийх хийн олборлолтыг 25 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн тус улсын Эрчим хүч, цаг уурын сайд Дэн Йоргенсен хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь рублиэр төлбөрөө төлөхгүй тохиолдолд нийлүүлэлтийг таслах эрсдэлтэй гэдгийг ЕХ-нд анхааруулж байсан юм.
Метте Фредериксен “Дани улс хойд тэнгис дэх олборлолтыг нэмэгдүүлэх замаар ирэх онд ОХУ-ын хийн нийлүүлэлтийг үр дүнтэй зогсоож чадна” гэж мэдэгджээ.
Тус улсын Засгийн газар мөн салхи, нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэмжээг ирэх найман жилийн дотор дөрөв дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen