Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээв

Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээв

 

Оросын Холбооны Улсын Засгийн газраас энэ сарын 29-нд 656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээжээ.
 
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ГХЯ-нд ноот бичгээр мэдэгдсэн тул өнөөдөр 12.00 цагаас хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчиж эхэллээ.
 
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний "сөрөг" хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар тус улсын ЭСЯ-наас мэдэгдсэн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen