“Илүү шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэж анхааруулав

 

“Илүү шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэж анхааруулав

 

Саяхан пуужин харвасантай холбогдуулан АНУ-аас тогтоосон хоригийн хариуд БНАСАУ "илүү шийдэмгий" арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж тус улсын Гадаад хэргийн яам анхааруулжээ.  "Хэрэв АНУ ийм сөргөлдөөнтэй байр суурь баримталсаар байвал БНАСАУ "илүү хүчтэй, илүү шийдэмгий хариу арга хэмжээ" авахаас өөр аргагүй болно" гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллага мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.

Мэдэгдэлд мөн пуужингийн туршилтыг "өөрийгөө батлан хамгаалах эрхэд" үндэслэн явуулсан гэж дурджээ. Лхагва гарагт АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын зургаан иргэнийг үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд оролцож байна гэж үзэж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Хориг арга хэмжээг БНАСАУ нэгдүгээр сарын 5, 11-нд пуужин харвасантай холбогдуулан авсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen