АНУ-ын Сангийн яам БНАСАУ-д шинэ хориг тавилаа
Өчигдөр АНУ-ын Сангийн яам, БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгийг хөгжүүлэхэд "оролцож, дэмжсэн” БНАСАУ-ын 8 банк, 26 иргэнд хориг тавихаа зарлажээ.
АНУ-ын Сангийн яам мэдэгдэлдээ хориг тавьж буй хувь хүмүүс бол БНАСАУ-ын банкны гадаад дахь хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид юм.
Хориг тавих арга хэмжээний дагуу, хориг тавьсан хувь хүний АНУ-д буй бүх эд хөрөнгийг царцаах болно гэжээ.
АНУ-ын Сангийн яамны сайд Стевен Тенер Мучин "АНУ энэ арга хэмжээгээр дамжуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл хэргийг ахиулахыг хүсэж байна" гэж мэдэгджээ.