Тавантолгой тамөр зам компани 1000 хармагны үрсэлгээ суулгалаа

Тавантолгой тамөр зам компани 1000 хармагны үрсэлгээ суулгалаа

 

“Тавантолгой төмөр зам” ХХК, “Галтууд” ХХК-ийн эко түншлэлийн хүрээнд өнөөдөр /2021.10.08/ Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын трасс дагуу инженер, техникийн албан хаагчид 1000 хармагны  үрсэлгээ суулгалаа. Хармагны сондуулыг суулгаснаар төмөр замыг элснээс хамгаалах, говийн цөлжилт, элсний нүүдлийг саармагжуулах олон талын ач тустай юм. Мөн хөрсийг аминдэмжүүлж, орчны ургамлыг шимжүүлж өгдөг бөгөөд говийн нөхцөлд ургах тохиромжтой цөөн төрлийн модны нэг юм.

       Тус үеэр гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Төмөр замын балласт буюу чигжээс чулуу нь ямар ч хог хаягдалгүй цэвэрхэн байх ёстой. Үүнд элс, шавар, шороо орвол төмөр замын тогтвортой байдал алдагддаг. Тогтвортой байдал алдагдсанаар замын гэмтэл ихэсч, галт тэрэгний хурданд өөрчлөлт ордог. Иймээс говийн нөхцөл байдалд тохирсон, элсний нүүдлийг саармагжуулах хамгийн тохирсон мод хармагны сондуулыг суулгаж байна.” хэмээн онцоллоо. 

       Төслийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр 1000 хармагны модны үрсэлгээ суулгах энэ ажлыг эхлүүлж байгаа бол цаашид ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр  үе шаттайгаар ажлууд хийгдэх юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen