Токио: Орогнол хүссэн орос иргэний харьяаллыг шалгаж байна


Японы Цагаачлалын алба орогнол хүсэхээр Кунашир арлаас Хоккайдо арал руу сэлж ирсэн гэх эрэгтэйн иргэний харьяалал, хэн болохыг тогтоож байна гэж Саппоро хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар мэдээлжээ.

ОХУ-ын иргэн Кунашир арлаас Япон руу сэлж ирж, улс төрийн орогнол хүссэн гэж Японы Киодо агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Одоо уг эрэгтэй Японы цагаачлалын албанд байгаа аж.

Түүнийг Японд байлгахыг зөвшөөрөх эсвэл албадан гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Кунашир болон Хоккайдогийн зүүн эрэг хоорондоо 20 орчим км зайтай байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen