Хятадын технологийн компаниудад АНУ-аас хөрөнгө оруулахыг хориглолоо

Хятадын технологийн компаниудад АНУ-аас хөрөнгө оруулахыг хориглолоо

 

Ерөнхийлөгч Жо Байден цэрэг, тагнуултай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Хятадын технологийн компаниудад Америкаас хөрөнгө оруулахыг хориглолоо. Наймдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх шинэ журамд харилцаа холбооны аварга Huawei тэргүүтэй 59 компани багтаж байна. Нэг ёсондоо Ерөнхийлөгч Д.Трампын өмнө нь гаргасан 31 компанийн жагсаалтыг өргөжүүлж буй ажээ.

Тэгвэл Цагаан ордны албан ёсны мэдэгдлээс өмнө ч Хятад үүний эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Шинэ журмаар АНУ-ын хөрөнгө оруулагчдад China General Nuclear Power Corporation, China Mobile Limited, Costar Group зэрэг бусад компаниудын нээлттэй үнэт цаас худалдаж авах, борлуулахыг хориглоно.

"АНУ-ын бизнес эрхлэгчид БНХАУ-ын цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлэхгүй гэдгийг бататгахад уг зарлиг чиглэсэн" гэж Цагаан ордны эх сурвалж хэллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen