Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэнд муудаж байгааг мэдээллээ
Дэлхий даяар хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэнд муудсаныг Британийн Financial Times сонины нийтлэлд өгүүлжээ.
2020 онд тахал эхэлснээс хойш хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд улам дордсон гэж дүгнэсэн байна. Үүний гол шалтгаан нь амьдралын өртөг, мөн нийгмийн сүлжээний хэтийдсэн хэрэглээнээс үүдэлтэй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Дэн Чисхолма "Бид тахлын өмнөх байдал руу хараахан буцаж ирээгүй байна" гэлээ.
Сэтгэл түгшүүр, дарамтын улмаас дэлхийн хүмүүс жилдээ 12 тэрбум ажлын өдрийг алддаг нь эдийн засагт их наяд долларын хохирол учруулж байна.