ТӨРИЙН ОРДНЫ АВТО ЗОГСООЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

ТӨРИЙН ОРДНЫ АВТО ЗОГСООЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (2019.01.20) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо.

Ингэснээр дээрх 3 байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа юм.

Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад 2 удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

УИХ-ын Тамгын газрын албан бичгүүдийг толилуулж байна.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen