Э.Цэндбаатар ирэх сард Монголдоо АНУ-ын Жошуа Ортатай тулалдана

Э.Цэндбаатар ирэх сард Монголдоо АНУ-ын Жошуа Ортатай тулалдана

 

МУГТ Э.Цэндбаатар өнгөрсөн аравдугаар сард дэлхийн мэргэжлийн боксын “Топ-4”-н холбооны нэг болоx “WBA” холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон билээ. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эх орондоо хамгаалахаар боллоо.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжлийн боксын рингэнд нэг ялагдалгүй 12:0-ийн амжилттай яваа, үүнийхээ дөрвийг “КО” буюу хүнд цохилтоор авсан АНУ-ын тамирчин Жошуа Орта байх юм. Энэ тулааныг “WBA” холбоо болон “MBC” буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд МУГТ Э.Цэндбаатар, Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг таван боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ-ын мэргэжлийн боксчидтой тулалдана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen