ОХУ, Украины зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглолоо
Энэ оны 12-р сарын 29-нөөс Украйнд үйлдвэрлэсэн буюу Украйнаар дамжин өнгөрч буй зарим бүтээгдэхүүнийг ОХУ-д импортоор оруулахыг хоригложээ.
ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн албаны албан мэдээнд тэмдэглэснээр, энэ сарын 29-нд ерөнхий сайд Медведев тус тогтоолд гарын үсэг зурсан байна. Импортоор оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүнд 50 гаруй том төрөл багтсан бөгөөд голдуу аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн зэргийг хамарсан байна.
Албан мэдээнд тэмдэглэснээр "Энэ бол 10-р сарын 22-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан зарлигийг биелүүлэхийн төлөө авч буй бодит арга хэмжээ юм" гэжээ. 10-р сарын 22-нд, Путин тус зарлигт гарын үсэг зурж, Украинд эдийн засгийн тусгай арга хэмжээ авах замаар Украины талын найрсаг бус үйл ажиллагаанд хариу барьж байгаа юм.
ОХУ-ын Эдийн засгийг хөгжүүлэх яамны мэдэгдсэнээр, импортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ бараг 510 сая ам.долларт хүрчээ. Харин 2017 онд ОХУ Украинаас нийт 4.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон юм гэжээ.