ЭМЯ: Шинээр 37 тохиолдол батлагдлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 болжээ. Сэлэнгэ аймагт 466 хүнд, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийгдсэн гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Аравдугаар сарын 31-нд Өмнөд Судан Улсаас ирсэн 214 энхийн сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээнээс 1 хүнээс, Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн 1 ачаа тээврийн жолоочоос, Дархан-Уул аймагт 5, Сэлэнгэ аймагт 10, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4, Улаанбаатарт 15 тохиолдол илэрч нэмэгджээ.
Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой!

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen