Ё.БААТАРБИЛЭГ САЙДАА, БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАЗРЫГ ХЭНД ӨГӨХӨӨР "ТОХИРЧХОВ"

Ё.БААТАРБИЛЭГ САЙДАА, БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ГАЗРЫГ ХЭНД ӨГӨХӨӨР "ТОХИРЧХОВ"

 

Е.Баатарбилэг БСШУС-ын сайдын суудалд суунгуутаа нэгэн ажлын шуурхайлна гэдгээ сануулсан. Энэ нь нурахад бэлэн болсон Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлын яаралтай эхлүүлэх асуудал байв. Уг ажилдаа ч ханцуй шамлан орлоо. Гэхдээ энд сонирхол татаж байгаа нэг зүйл бол Байгалийн түүхийн музейг хуучин байсан газарт барихгүй гэдгийг хэлж байсан юм. Энэ тухай шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  гаргуулж чадлаа. Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих гэнэ.

Тодруулбал, Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд нарт үүрэг болголоо. Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумийн зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм. 

Тэгвэл их хотын төв цэгт байрлах Байгалийн түүхийн музейн газрыг яах вэ? Хамгийн ашигтай байрлалтай гэх энэ газрыг хэрхэн ашиглах вэ?

Эх сурвалжуудын мэдээллээр Байгалийн түүхийн музейн газрыг манай томоохон бизнесмен авахаар "тохироо хийгдсэн" гэх. Энэ тухай Ё.Баатарбилэг цухалзуулж байсан удаатай. Тэрбээр "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна" хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Ё.Баатарбилэг сайд Байгалийн түүхийн музейг дуудлага худалдаагаар зарж байгаа нэртэй, "захиалагчид" өгөх  төлөвлөгөөтэй байсан уу? Ё.Баатарбилэг ганцхан жилийн настай сайдын суудалд суусны учир нь энэ үү.
Бизнесменүүдийн нүдэнд бол Байгалийн түүхийн музей бол хамгийн ашигтай боломжит байрлалтай газар.

Гэхдээ энд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгуудаас илүүтэй,  архитекторын содон сонин шийдэл бүхий музейн барилга илүү зохицно. Гэтэл мөнгө, хөрөнгөгүй гэх үндэслэлээр байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд "цөлөх" нь. Одоо байгаа газрыг үнэд хүргээд тэр мөнгөөр нь түүхийн музейг барих нь. Нөгөө харганын ноос түүж эсгий хийдгийн үлгэр шиг. Эцэст Монголчууд Байгалийн түүхийн музей ч үгүй, газар үгүй болох вий.
 
П.ГОО
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen