МҮСХНХ “ Үндэсний Түүхийн Музей”-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мөн энэ үеэр Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар хэвлэл мэдээллээр хамтран ажилладаг байгууллагууддаа талархал гардуулсан бөгөөд "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-той цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Үндэсний Түүхийн Музей Захирал доктор Д.Сүхбаатар, "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн
Нэгдсэн Холбоо” ТББ Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин
нар гарын үсэг зурсан юм.
|
Хамтийн ажиллагааны санамж бичигт: "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь Үндэсний Түүхийн Музейн үйл ажиллагаа болон үйлчилгээг хойч үедээ сурталчилан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтийн хандлагыг түүх соёлоороо бахархахсан эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр энэхүү санамж бичгийг байгуулав.” гэжээ.
|