Монгол хүний амь 360,000 төгрөгөөр л хэмжигдэж байна!!!

Нарсанд буй ЯРГАЛАЛ чинь наранд ч байна !!!!!

… Яргалал нарсанд байтугай наранд бий болж,ажил амьдралын төлөө зүтгэж яваа залуус цаг бусаар амиа алдаж байна. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн нүүрсний замд сүүлийн 7 хүрэхгүй хоногийн дотор аймшигт осол 3 удаа гарч 4 залуу нас барлаа.
…Уржигдар таван толгойгоос нүүрс олборлогч томоохон компаний 2 машин мөргөлдөж газар дээрээ 2 жолооч нь нас барсан .
Өчигдөр мөн өөр нэг компаний машин мөргөлдөж жолооч нь газар дээрээ нас барлаа. 100 тн-ы нүүрс ачсан машин мөргөлдөхөд хүн амьд үлдэх магадлал угаасаа муу. Өчигдөр нас барсан залуу дундуураа 2 хуваагдсан байсан талаар ослын гэрчүүд ярилаа.
Түүнээс 3 хоногийн өмнө мөн л Гашуунсухайтын замд нүүрсний тээвэрлэлт хийдэг нэг компаний захирал залуу “Ланд-200” машинтай явж байгаад уг зам дээр нүүрсний машинтай мөргөлдөж нас баржээ.
Дараалсан ослын гол шалтгаан нь ямар ч жолоочийн дадлага, туршлага байхгүй залууст том тэрэг бариулах эрх олгож байгаа төрийн буруу шийдвэр. Учир нь 20 ч хүрээгүй, дөнгөж жижиг тэрэг барьж сурч байгаа залуус “мэргэшсэн жолооч” хэмээх үнэмлэх 360,000 төгрөгөөр худалдаж аваад л уг зам дээр 100 тн-ы машин жолоодож байна.
Уг нь мэргэшсэн жолооч болохын тулд дор хаяж 5 жил жолоо барьсан байх ёстой ч 20 хүрээгүй хүүхэд хэдийдээ 5 жил жолоо барих вэ?

360,000 төгрөгөөр хүний амь ХӨНӨӨХ ЭРХ өгчихөөд сууж байхаа болиоч ээ!!!!
Гашуун сухайтын нүүрсний зам бол наран дахь эрүүдэн шүүлт, залхаан цээрлүүлэлт шүү. Тэнд зам дээр түгжирч 10 хоног машиныхаа кабинд хононо. Цэвэр ус, нойл,шүршүүр, хүний эрх ярих ч хэрэггүй. Хөлдөж үхэхгүйн эрхэнд тавьсан халаагч нь буудаж амьдаараа “нүүрс” болсон тохиолдол цөөнгүй. Тэгээд учраа мэдэхгүй “мэргэшсэн жолооч” нарын гарт хэзээ ч үрэгдэж мэдэх эрсдэл дунд олон мянган залуус амьдралын төлөө зүтгэж явааг нүдээр үзсэн сэтгүүлчийн хувьд хэлэх байна.Олон хоног нойр хоолгүй явж ядарна,нэг ч гэсэн машины урдуур орохын төлөө тэмцэлднэ, дээрээс нь ямар ч чадваргүй жолооч нар ослын гол шалтгаан болж байна.
Нарсанд буй яргалалаас гадна наранд буй яргалалаа зогсоогооч!!!! Энэ ЯРГАЛАЛ-аас болж хэдэн хүүхэд өнчирч, хичнээн хүний амьдралыг там болгох гэсэн юм бэ!!!!

Сэтгүүлч Б.Отгон 2019,03,31

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen