А.Баярцэцэг Холливүүдийн өргөн дэлгэцийн кинонд тоглосон анхны монгол хүн боллоо!

 А.Баярцэцэг  Холливүүдийн өргөн дэлгэцийн кинонд тоглосон анхны монгол хүн боллоо!

Дэлхийн миссийн тэмцээнд оролцон  шилдэг 11-д шалгарч, Монголчуудын хувьд шинэ жишиг тогтоосон мисс, жүжигчин А.Баярцэцэг Холливүүдын "Attrition” гэх кинонд тоглохоор болсон тухай таатай мэдээ байна. Жүжигчин Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ сайхан мэдээг Монголчууддаа дуулгаад байна. Тэрбээр  "Ханийн минь шинэ уран бүтээл болох "ATTRITION” киноны зураг авалт ид дундаа... Холливүүд хэмээх айлыг нэлээд сайн гадарладаг болсоор олоон жил өнгөрчээ. Жилийн өмнө дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж орсон А.Баярцэцэг бүсгүйг дэмжиж, холливүүдийн кинонд тоглох мөрөөдөлтэйг нь сонсоод түүнийг өөрийн гэртээ хүлээж авч байсан. Хань маань Холливүүд хэмээгч энэ айлд өөрийн гэсэн урсгал жанрыг оруулж, дэлхийн хэмжээний жүжигчин болж чадсан хүний хувьд, Баярцэцэгийн мөрөөдлийг бодитой болгох тухай би түүнтэй ярилцсан юм. Амархан бүтдэг зүйл, тэр тусмаа Холливүүдэд байхгүй гэдгийг бид мэднэ. Нэг ч гэсэн монгол хүнийг Холливүүдийн өргөн дэлгэцийн кинонд тоглуулах гүүр, зам нь болох юмсан гэх хүсэл энэ ертөнцөд хөл тавьсан цагаас л надтай хамт байсан! Тууштай явсны дүнд хүсэл минь биелж, А.Баярцэцэг маань Холливүүдийн өргөн дэлгэцийн кинонд тоглосон анхны монгол хүн боллоо!

Энд бяцхан тайлбар хийхэд, манай жүжигчдээс холливүүдэд тоглосон гэдэг ч телевизийн олон ангит кино, Холливүүдийн өргөн дэлгэцийн уран сайхны кино хоёрын хооронд асар их ялгаа бий. Юутай ч монгол бүсгүй А.Баярцэцэг анх удаа Холливүүдийн өргөн дэлгэцийн уран сайхны кинонд тоглолоо! Мөнхөд уяатай Монгол нутаг, Монгол хүмүн мину!” хэмээн бичжээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen