Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

 

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн өнөөдөр /2025.06.05/ анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно. Тус хуралдаанаар И Жэ Мюн төрийн албаны сахилга батыг баримтлах шаардлагатайг онцлон хэлэх төлөвтэй байна.

Лхагва гарагт /2025.06.04/ Юн Сок Ёлын үед сайдын үүрэг гүйцэтгэж байсан хууль тогтоогчид албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт Ерөнхийлөгч И Жэ Мюнд өгсөн юм. И Жэ Мюн төрийн ажлыг тасалдуулахгүйн тулд Хууль зүйн сайд Пак Сон Жэгээс бусад сайд нарын өргөдлийг хүлээн аваагүй аж.

И Жэ Мюн шинэ засгийн газар бүрдүүлэх хүртэл одоогийн сайд нар албан тушаалаа гүйцэтгэнэ. Өнөөдөр тэр засгийн газрын хуралдаанд оролцохоос гадна үндэсний аюулгүй байдлын тогтолцоог шалгаж хурлыг удирдан явуулах юм. Лхагва гарагт ажлаа хүлээн авсан тэр дайны онц байдлын улмаас үүссэн хямралыг зогсоож, дэлхий даяар дотоодын салбараа хамгаалах хандлага нэмэгдсэн явдал болон удаашралаас болж ганхаж буй эдийн засгаа сэргээхийг амласан байгаа.

Эх сурвалж: Yonhap News

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen