Дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх МАН-н УЗ-ийн хурал өнөөдөр, Бага хурал нь маргааш болно

Дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх МАН-н УЗ-ийн хурал өнөөдөр, Бага хурал нь маргааш болно

 

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Хурлаар дараагийн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. 

Харин маргааш МАН-ын Бага хурал хуралдаж, УЗ-өөс сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. 

Одоогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр шинэ Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн эхэнд бичигдэж байгаа гэх мэдээлэл бий. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen