Дэлхийн хамгийн баян хүн Цагаан ордонд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг Илон Маск Дональд Трампын засаг захиргаанд 129 хоног ажиллаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Түүний ажиллах хугацаа ердөө дөрвөн сар орчим байсан ч АНУ-ын төрийн байгууллагуудад томоохон өөрчлөлтүүд хийжээ. Тухайлбал,
- DOGE: Төрийн зардлыг танасан нь
Маск төрийн зардлыг хамгийн бага түвшинд хүргэх үүрэгтэйгээр Цагаан ордонд ажиллаж эхэлсэн. Эхлээд 2 их наяд ам.долларын хэмнэлт хийх зорилт тавьсан ч энэ нь 150 тэрбум болтлоо буурсан.
Одоогийн байдлаар тус байгууллага 175 тэрбум ам.долларын хэмнэлт хийсэн гэж мэдээлээд буй. Үүнд өмч хөрөнгийн борлуулалт, түрээсийн цуцлалт, хуурамч төлбөрийн устгал, төрийн ажилтны тоог 260 мянгаар цомхотгосон зэрэг багтжээ.
- Бизнес ба улс төрийн заагийг арилгав
Илон Маскийг Цагаан ордонд ажиллаж эхэлснээс хойш ашиг сонирхлын зөрчлийн тухай асуудал маргаан дэгдээж байсан. АНУ-аас гадна бусад улсын Засгийн газартай гэрээ байгуулдаг компанийг удирддаг нь үүнд ихээхэн нөлөөлжээ.
Түүний SpaceX компани нь АНУ-ын засгийн газартай 22 тэрбум ам.долларын гэрээтэй бөгөөд Starlink сүлжээг гадаадад сурталчлахад албан тушаалаа ашигласан гэж зарим улс төрчид буруутгаж байв. Мөн Тесла компанийн машиныг Цагаан ордны зүлгэн дээр сурталчилсан нь тус компанид төрөөс дэмжлэг үзүүлж байгаа мэт харагдсан юм.Трамп Илон Маскийн хүүтэй хамт.
- АНУ-ын тусламжийн хөтөлбөрүүдийг танаж, тусгаар тогтнолыг дэмжсэн үү?
DOGE байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төсвийн 80 хувиас дээш хувийг зогсоож, үлдсэнийг нь Төрийн департамент руу шилжүүлсэн. Ингэснээр "АНУ нэн тэргүүнд" гэсэн үзэл баримтлалыг сурталчилсан гэж үзэж байв.
USAID нь АНУ-ын дэлхийд үзүүлдэг "зөөлөн хүчний" хэрэгсэл гэж тооцогддог байсан тул тус байгууллагын төсвийг танаснаар дэлхий нийтэд Америкийн нөлөөг мэдрүүлэх гэсэн оролдлого байсан хэмээн шинжээчид үзсэн.
- Хуурамч мэдээлэл ба хуйвалдааны онол
Маск болон Трамп хуурамч мэдээлэл тараадаг гэх шүүмжлэлд өртдөг. Тухайлбал Маск Кентакигийн Форт Нокс дахь АНУ-ын алтны нөөц хулгайлагдсан гэсэн үндэслэлгүй онолыг түгээж, шууд дамжуулалт хийж шалгах санал тавьж байв. Мөн Өмнөд Африкт цагаан арьстнуудыг үгүй хийж байна гэх хуурамч мэдээллийг тараасан нь Цагаан ордны уулзалтын үеэр ч хөндөгдсөн байна.
Эх сурвалж: ВВС