А.Баярцэцэг “Уорнер Брос”-ын шалгаруултад уригджээ
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн "Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж титмийн эзнээ шалгаруулсан. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн "Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Тэрбээр өдгөө АНУ-ын "Уорнер Брос” студийн киноны шалгаруулалтанд оролцохоор болжээ. Тус студиэс А.Баярцэцэгт дэлхийн бэстселлер болж байгаа "Галзуу Баян Азиуд" киноны шалгаруулалтад орох урилга ирүүлсэн аж.
А.Баярцэцэг өнөөдөр шалгаруулалтад оролцох юм.
Г.Тэгшсүрэн