А.БАЯРЦЭЦЭГ ШИЛДЭГ 20 ОРОЛЦОГЧИЙН НЭГ БОЛЛОО

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг "Miss World” буюу "Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо эхлээд байгаа.  Эдгээр өдрүүдэд урьдчилсан шатны тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдсаар байгаа юм.

Энэ удаагийн "Miss World"-н авьяас миссийн ялагчийг mobstar онлайнаар авч, өнөө өглөө саналыг хаалаа. Финалын шалгаруулалтад үлдээд байсан 10 оролцогчийн санал асуулга гарахад Монголын мисс А.Баярцэцэг тэргүүлсэн бол Филиппиний мисс удаах байрт оржээ. Ингэснээр А.Баярцэцэг шилдэг 20-д шууд орох эрхтэй боллоо.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Надад үнэндээ хэлэх үг ч олдохгүй нь ээ. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэж байна. Би энэ хүмүүсийн хэнд ч мөнгө төлж цалинжуулж ажиллуулаагүй. Худалч хүнд ингээрэй тэгээрэй гэж зааварчилгаа ч өгөх боломж, цаг зав байсангүй. Бүх хүмүүс цэвэр сэтгэлээрээ нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж, улс орон минь тэр чигээрээ Монгол гэдэг нэрийн төлөө нэгдэж зүтгэж чадаж байгааг харахад үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Өчигдөр шөнө Авьяасын үзүүлбэрийн санал асуулгад ялахын тулд 100-аад хүмүүс цуглан нойргүй ажиллацгаажээ. Эцэст нь бид ялж чадлаа. Бид хамтдаа байна - Энэ л бидний хамгийн том амжилт. Бид Монголоороо дэлхийг гоёно" гэжээ.

Б.Орхон

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen