АНУ ардчиллын үрийг цаашид хүчээр суулгахгүй гэв

АНУ ардчиллын үрийг цаашид хүчээр суулгахгүй гэв

 

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 26 /DW/. АНУ-ын Зэвсэгт хүчний үүргийг "буу тулган" дэлхий дахинд ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд бус харин улс орныхоо хил хязгаарыг хамгаалахад чиглүүлнэ гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

 

“Бид манай зэвсэгт хүчний хамгийн чухал үүрэг болох хил хязгаараа гадны халдлагаас хамгаалах үндсэн зарчмыг сэргээж байна” гэж тэрбээр Нью-Йорк муж улсын Вест-Пойнт хот дахь АНУ-ын Цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 

 

Д.Трамп хэлэхдээ, өмнөх удирдагчид армид “нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд” анхаарч, “улс орны хил хязгаарыг хамгаалалтгүй орхисон, мөн бусад улсад болж буй дайнд оролцохын тулд зэр зэвсгийн нөөцөө шавхсан” гэж буруутгажээ. “Харин манай засаг захиргааны үед ийм өдрүүд өнгөрөн одсон. Бид зэвсэгт хүчнээ Америкийн дайснуудыг бут цохих, Америкийн дайснуудыг устгах, мөн бидний агуу Америкийн далбааг хамгаалах үндсэн үүрэгт нь шилжүүлж байна” гэж тэрбээр хэлжээ.

 

“АНУ-ын зэвсэгт хүчний үүрэг бол мансууруулах бодисын шоу зохион байгуулах, гадны соёлыг өөрчлөх эсвэл дэлхий даяар гар буу тулган ардчиллыг түгээх явдал биш юм.

 

Цэргийн үүрэг бол аливаа дайснаас давуу байх, Америкт учирч болох аливаа аюул заналыг хаана ч, ямар ч үед үгүй хийх явдал мөн” гэж Д.Трамп онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр Америкийн арми орчин үеийн цэргийн нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай, тиймээс Орос-Украины дайны туршлагыг судалж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Hi,

    This is Mike from Monkey Digital,
    I am contacting you to discuss a great collaboration.

    How would you like to place our ads on your platform and redirect via your personalized affiliate link towards hot-selling SEO solutions from our platform?

    This way, you make a recurring 35% commission, every month from any sales that come in from your audience.

    Think about it, all businesses benefit from SEO, so this is a huge opportunity.

    We already have thousands of affiliates and our commissions are sent on time.
    Recently, we reached $27280 in commissions to our promoters.

    If you want in, kindly chat with us here:
    https://monkeydigital.co/affiliates-whatsapp/

    Or sign up today:
    https://www.monkeydigital.co/join-our-affiliate-program/

    Best Regards,
    Mike James De Vries

    Phone/whatsapp: +1 (775) 314-7914

    26 May 2025 13:32