Европын холбоо зэвсэг худалдан авах 150 тэрбум еврогийн сан үүсгэнэ
Европын холбоо мягмар гарагт /2025.05.27/ зэвсэг худалдан авахад зориулж 150 тэрбумын еврогийн сан үүсгэх тохиролцоонд хүрчээ. ОХУ-ын аас үзүүлж буй аюулгүй байдлын заналхийлэл болон АНУ тус тивийн аюулгүй байдлыг хангаж өгнө гэх баталгаа суларсантай холбоотой тэрхүү санг үүсгэж байгаа юм.
Брюссельд Европын холбооны гадаад хэргийн сайд нар цуглаж, “Security Action for Europe” буюу “SAFE” нэртэй тэрхүү хамтарсан санг байгуулахыг дэмжээ. Европын холбоо мөнгө зээлж, тус сангаар дамжуулан гишүүн орнууддаа зэвсэг худалдан авах мөнгө олгох юм. Европын холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Польш мэдэгдэл хийхдээ “Европын холбооны түвшинд батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах хөтөлбөр болох “SAFE”-ийг баталсан. Бид өөрсдийнхөө аюулгүй байдалд хэдий чинээ хөрөнгө оруулна, төдий чинээ бидэнд хор хөнөөл учруулахыг хүсэж буй хүмүүсийн үйлдлийг таслан зогсооно” хэмээсэн байна.
Европын комисс гуравдугаар сард тус санг бүрдүүлэхийг санаачилсан. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан шийдвэрийн улмаас Европын орнууд аюулгүй байдлын тал дээр санаа зовж эхлээд байсан юм.
Эх сурвалж: Reuters