Театрууд "Монгол хаан" жүжигт тайз болон жүжигчдээ алджээ!

Театрууд "Монгол хаан" жүжигт тайз болон жүжигчдээ алджээ!

 

Монголын нэрт зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг "Херо" энтертайнментын найруулагч Б.Баатарын найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж буй. Шинэчилсэн найруулга нэрийн дор Монгол Улсыг дэлхийд сурталчилж, нэрийн хуудас болж байна гэх сурталчилгааг хийдэг. Гэвч бодит байдал дээр мэргэжлийн урлагийн театруудын үйл ажиллагааг доголдуулж байгааг уран бүтээлчдийн төлөөлөл хэлж байгаа юм.

Улсдаа ганцхан гэгддэг Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр өнөөдөр үзэгчгүй, уран бүтээлчгүй, тайзгүй болж байгааг харахад харамсалтай. Энэ асуудлыг нээлттэй хэлж, ярих гэхээр "дээрээс" нь дарамталдаг гэх сураг дуулдах болов.

"Тамгагүй төр" жүжгийг 2022 онд анх УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдаж байв. Тодруулбал, "Монгол хаан" жүжиг Үндэсний урлагийн их театрын 40 хувь буюу 20 гаруй бүжигчинг ажлаас нь гаргасан байна. Үүнээс гадна уг жүжгийн гол дүрд Улсын драмын эрдмийн театрын урдаа барьдаг чадварлаг жүжигчид тоглож буй. Зарим нь эхнээсээ энэ жүжигт тоглохоо больж, төслөөс гарч байгаагаа мэдэгдэж эхлэв.

"Монгол хаан" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож эхэлснээр Үндэсний урлагийн их театр нүүдлийн театр шиг болсон гэхэд хилсдэхгүй. Театрын уран бүтээлчид 2023 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт, 2024 онд Хүүхдийн ордны тайзнаа "Түмэн эх" чуулгын уран бүтээлчидтэй тайзаа "хувааж"  тоглож байв. Зуны улиралд жуулчдад зориулан тоглодог үндэсний урлагийн тоглолтын хуваарь нь алдагдаж, асар их жуулчны тоогоо алдсан байна. Энэ жилийн хувьд гэхэд гадаад жуулчдад зориулсан тоглолтоо зургадугаар сарын 1-нээс эхлэх хуваарьтай байсан ч зургадугаар сарын 9-нийг хүртэл хойшлуулжээ. Учир нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 25-наас эхлэн зургадугаар сарын 6-ныг хүртэл "Монгол хаан" жүжгийг тоглох гэнэ.

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас өмсгөлтэй, хоёр цаг гаруй  үргэлжлэх энэ жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • click site https://saleshophealth.com/lva/other/product-valgufix/

    27 May 2025 23:22