Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ
Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз байдаг нь модлог ургамлын хувьд эрсдэлтэй улиралд тооцогдоно.
Ялангуяа агаарын чийг дэх хур тунадас багатай Монгол орон тэр дундаа Улаанбаатарын бүс орчимд энэ асуудал онцгой сөрөг нөлөө хүндрэл үүсгэдэг.
Хаврын түлэгдэлт гэдэг нь гацуур, нарс, зарим төрлийн арц мод, гэх мэт шилмүүст модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Үүний шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт хавар эрт болох мөн тухайн модны намрын арчилгаа, ус чийгийн хангамжаас шууд хамааралтай.
Хавар газар гэсэн үндэс ажиллаж хөрснөөс чийгийг авах хүртэл мод ургамал гол иш бол мөчирт байгаа өмнөх жилийн ус чийгээр амьдарч байдаг. Хаврын хуурайшилт салхинд өөрийн чийгээрээ даван гарах нь тухайн мод өнгөрсөн намар усалгаа арчилгаа аль хэр хийж байсантай маш их холбоотой.
Салхи бол модны хувьд бас нэг асуудал юмаа. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Мөн нэг сөрөг тал нь салхи модыг байнга хөдөлгөж байдгаараа модыг ядрааж стресст оруулдаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий.
Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их. Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид үхэх аюулд хүргэдэг.
Салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг.
Иймд модны тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч, хаврын улиралд усалгаа, арчилгаа сайн хийж байх шаардлагатай.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба