О.Дөлгөөн ба татвар

О.Дөлгөөн ба татвар

 

Сүүлийн үед цахим орчинд жүжигчин О.Дөлгөөнд хандсан дайралт, шүүмжлэл огцом нэмэгдэж, түүний хувийн амьдрал улс төрийн сэжмээр хардаг хардлага, таамаглалын бай болоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хувийн харилцаатай гэх батлагдаагүй хардлагын үндсэн дээр түүний Instagram-д байршуулсан зураг, өмссөн брэнд хувцас, амьдралын хэв маяг нь шүүмжлэл дагуулж, зарим нийтлэлч, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид “жүжигчний орлогоор ийм тансаг амьдралтай байж чадах уу?” гэх асуулт тавьж байна.

Брэнд өмсөх нь гэм биш, гэхдээ…

Нийгмийн зарим хэсэгт ийм өндөр үнэтэй хувцас өмсөх нь ёс суртахууны асуудал мэтээр ойлгогддог. Гэвч эрх чөлөөтэй, зах зээлийн нийгэмд хэн ч, хэрвээ орлого нь хүрч байвал дуртай брэндээрээ гоёх эрхтэй. Гэхдээ энэ эрх “хувийн орлого” үнэхээр хувийн орлого мөн үү, эсвэл “төрийн хаялга”-аар дамжиж орж ирсэн үү гэдэг асуулт дагуулна. Тухайлбал, нэг удаагийн хувцаслалт 10–20 сая төгрөг хүрнэ гэвэл Монголын урлагийн салбарын дундаж орлоготой харьцуулахад эргэлзээ төрүүлэх үндэслэл бий.

Орлоготой бол татвар ч ил тод байх ёстой

Татвар бол шударга нийгмийн шалгуур. Хэрвээ О.Дөлгөөн үнэхээр өндөр орлоготой, хувиараа амжилттай бизнес хийдэг, урлагийн салбарт хангалттай үнэлэгддэг жүжигчин бол тэрээр энэ орлогынхоо дагуу хууль ёсоор татвараа төлсөн байх ёстой. Монголд татвараа ил тод төлдөг урлагийнхан бий. Тэд хувийн уран бүтээлээрээ мөнгө олдог ч нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг.

Иймээс олон нийтэд төрийн өндөр албан тушаалтантай холбож яригдаж буй, эдийн засгийн хувьд тансаг хэрэглээтэй урлагийн хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд хөндөх ёстой асуудал бол:

“Та энэ орлогоо нотолж чадах уу?”,

“Та энэ орлогынхоо дагуу татвараа төлсөн үү?” гэдэг асуулт юм.

Хардлага арилгах ганц гарц баримт

Хэрэв О.Дөлгөөн үнэхээр энэ бүх хэрэглээгээ өөрийн хөдөлмөрөөр бий болгосон бол тэрээр хардлагыг няцаах хамгийн хүчтэй зэвсэг болох татварын тайлангаа ил болгох, ХХОАТ-ынхаа баримтаар нотлох боломжтой. Монголын нийгэмд “төрийн нэр хүндийг ашигласан” мэт хардлага нь зөвхөн тухайн хүнийг ч биш, төрийн институцийн нэр хүндийг ч сэвтээдэг. Ерөнхий сайдын нэр холбогдож буй энэ тохиолдолд бол бүр ч эмзэг.

Хардлагыг залгих биш, баримтаар зүсэх нь шударга нийгмийн эхлэл юм. О.Дөлгөөн үнэхээр цэвэр хөдөлмөрөөрөө гоёж байгаа бол түүний ХХОАТ, бизнесийн орлого, уран бүтээлийн гэрээ, зохиогчийн эрхийн орлого нь ил тод байхад гэмгүй.

Брэндийн цаана үнэтэй амьдрал бус, татварын ил тод байдал, төрийн нэр хүнд, олон нийтийн итгэл гэдэг зүйлс оршиж байдаг. Өнөөдөр урлаг, улс төр хоёр холилдсон мэт харагдаж буй энэ нөхцөл байдалд үнэн бодит байдал зөвхөн баримтаар илэрнэ. Гэмгүй бол татвараа харуул, үнэн бол нотолгоогоо дэлгэ. Ийм л энгийн зарчим шаардаж буй.

 

https://www.shuud.mn/a/559774

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen