Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинаас хийсэн дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины талаас агаарын томоохон дайралтыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хийсэн юм.

Үүнтэй холбоотойгоор лхагва гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчид утсаар ярихдаа Путин дээрх халдлагын хариуг барихаа мэдэгджээ.

Энэ талаар одоогоор Москвагийн талаар ямар нэг хариу тайлбар ирүүлээгүй байна.  

Утсаар ярьсан талаараа Трамп "Бид цаг гаруй утсаар ярихдаа Украин болон Ираны асуудлыг хэлэлцсэн. Бидний яриа үр дүнтэй байсан ч шууд энхийн хэлэлцээг эхлүүлэх хэмжээнд байгаагүй" гэжээ. 

Харин Ираны асуудлаар тэрбээр "Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэгт Путин бидэндтэй санал нийлдэг гэж бодож байна" гэв.

Довтолгооны тухайд, Украины Аюулгүй байдлын албанаас явуулсан “Аалзны тор” хэмээн нэрлэсэн ажиллагаанд 117 дрон ашигласан бөгөөд Оросын стратегийн далавчит пуужин тээвэрлэгч онгоцны 34 хувьд нь цохилт өгсөн.

Тус албаны эх сурвалж дээрх ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад нэг жил хагасын хугацаа зарцуулсан гэсэн юм. 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen