Аваргын нулимс

Үндэсний их баяр наадмын тавын давааны  улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаантай болсон. Барилдааны бичлэгээс харахад, аймгийн арслан Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн мэт харагдаж байгаа ч хөлийн цэц, гарын даа нар Т.Ганжадыг давсан гэж үзэн, туг тойруулсан. Гэвч Ч.Санжаадамба аварга хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

 

Тэгвэл нэгэн цахим хэрэглэгч "Аваргын нулимс" хэмээх дараах сэтгэгдэлээ бичжээ. Тэрбээр "Аваргаа хүртэл түмэн олны нүдэн дээр улайм цайм луйвардаад начин төрүүлж байдаг, аргагүй л ялзарч дээ, энэ нийгэм. Ч.Санжаадамба гэдэг уран мэх, эр бяр, шударга журмыг эрхэмлэдэг, ясны сайхан босоо бөх маань заалны барилдаанд бол монгол туургатны хэмжээнд түрүүлчихдэг, төрийн наадамд бол луйвардуулаад дуусах юм даа. Аварга арслангуудаа луйвардан нулимсыг нь үзэж наадамдвал амттай байдаг юм болов уу" гэсэн байна. Munkhbayar Ch

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen