Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд соронз залгиж, ходоод гэдсээ гэмтээж байна

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд соронз залгиж, ходоод гэдсээ гэмтээж байна

 

Хүүхдүүд соронз болон тоглоомны батерей, жижиг хэсэг, лего тоглоом, самар, ааруулын хэлтэрхий, ээмэг, зүүлтний кулон гэх мэт зүйлс залгих болон цэвэрлэгээний шингэн бодис уух, чих, хамар руугаа юм оруулж, түүнээсээ бэртэж гэмтэх тохиолдол элбэгшиж байна.

Амьсгалын тогтолцоо буюу цагаан мөгөөрсөн хоолой руу гадны биет оруулах нь маш аюултай. Агшин зуур амь насаа алдах эрсдэлтэй байдаг. Амьсгалын зам руу орж байгаа гадны биетийн хэмжээ том жижгээс хамаараад эрсдэл нэмэгддэг. Жижиг хэмжээтэй, дундаа нүхтэй зүйл залгих нь шууд амь насанд тулахгүй ч хүчил төрөгчийн хурц дутагдалд ордог. Тиймээс гадны биет буруу хоолойгоор нь орсон л бол хамгийн ойрхон эмнэлэгтээ очиж яаралтай тусламж авах ёстой.

Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ сайн анхаарч байхыг зөвлөж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen