Хүүхдийн хамарнаас ойр ойрхон цус гарвал мэргэжлийн эмчид хандаарай

 

Богино хугацаанд ойр ойрхон цус гоожоод байвал мөн хүүхэд тань явахад болон хөдлөхөд толгой эргээд байна гэвэл хороо дүүргийнхээ эмнэлэгт яаралтай хандаарай. Хүүхдийн хамарнаас ойр ойрхон цус гарах нь цус багадалтанд хүргэж болзошгүй ээ. Тиймээс аль болох үүнээс сэргийлэхийг эмч зөвлөж байна.

Хүүхдийн хамарнаас ойр ойрхон цус гарах нь ийм шалтгаантай байдаг.             

Хүүхдийн хамраас цус гарах нь цөөнгүй тохиолддог. Энэ нь олон янзын шалтгаантай байна.

АНУ-д долоон хүн тутмын нэг нь хамарнаас нь байнга цус гоождог гэсэн судалгаа бий.  Гол төлөв өвлийн цагт хуурай, хүйтэн уур амьсгалын улмаас хамраас цус гоождог. 2-10 насны хүүхдүүд болон өндөр настны хамраас цус гойжих нь элбэг байдгийг  судалгаагаар тогтоожээ. Ямар нэгэн шимэгч хорхойтой эсвэл хамрын судасны гэмтэлтэй бол мөн цусны хүнд өвчтэй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч болно.  Тиймээс мэргэжлийн эмчид хандаж шалтгааныг зөв тогтоох нь зүйтэй юм. Ихэнх тохиолдолд хүүхдүүд хамрын судсаа гэмтээснээс цус гардаг.  Өөрөөр хэлбэл хүүхэд хамраа ухахад хамрын урд хэсгийн судас амархан гэмтдэг байна. Хэрвээ таны хүүхдийн хамраас цус гоождог бол та хүүхдээ сайн ажиглаарай. Хүйтэн салхитай, хэт хуурай эсвэл чийглэг агаартай орчинд удаан байх мөн ойр ойрхон ханиад томуу туссан үед цус гарах нь элбэг байна уу? Учир нь  ийм нөхцөлд хамрын гэмтсэн судас хуурайшиж хагарах нь амархан байдаг байна. Үүнээс гадна цус бүлэгнэхгүй байх, эсвэл зарим нэг дотор эрхтний цус алдалт гэх мэт суурь өвчний улмаас хамарнаас цус гарах тохиолдол бий. Ялангуяа элэгний ямар нэгэн эмгэгтэй бол цус бүлгэнэх үйл ажиллагаа доголддог. Мөн судсанд болон хамранд үүссэн хавдар болон цагаан хорхойтой хүүхдийн хамарнаас цус гарах нь цөөнгүй. Хүүхдийн хамраас цус гарсан тохиолдолд яаралтай зогсоох нь чухал юм. Их хэмжээгээр цус алдсан үед толгой эргэх, дайвалзах, нүд бүрэлзэх тэр ч бүү хэл хүүхэд ухаан алдаж ч  мэднэ. Эдгээр шинж тэмдэг аюултай.Хүүхдийн хамраас нэг дор их хэмжээгээр цус гарах нь мөн өөр шалтгаантай байж болно.  Өөр ямар нэг давхар шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайн ажиглах нь зүйтэй. Биеийн аль нэг хэсэг амархан хөхрөх, шээс болон ялгадсанд цус ялгарч үзэгдэх нь цус зохих хэмжээнд бүлгэнэхгүй байгаагийн шинж. Энэ нь аюултай. Тиймээс та эмчид яаралтай хандаж шалтгааныг тогтоох нь чухал. Үүнээс гадна заавал эмчид  хандаж тусламж үйлчилгээ авах хэд хэдэн шинж тэмдэг бий.Богино хугацаанд ойр ойрхон цус гоожоод байвал мөн хүүхэд тань явахад болон хөдлөхөд толгой эргээд байна гэвэл хороо дүүргийнхээ эмнэлэгт яаралтай хандаарай.Хүүхдийн хамарнаас  ойр ойрхон цус гарах нь цус багадалтанд хүргэж болзошгүй ээ. Тиймээс аль болох үүнээс  сэргийлэхийг эмч зөвлөж байна. Гэр болон ажлын байрныхаа агаарыг сайн чийгшүүлэхийг эмч зөвлөлөө. Гэхдээ хэт чийгтэй орчин бас зохимжгүй тул тасалгааны чийгшилтийн хэмжээ 55 хувиас илүүгүй байлгах ёстой. Мөн хамрын дусаалга, цацлагыг чийгшүүлэх зорилгоор тогтмол хэрэглээрэй. Хэрвээ хамрын цус алдалтын шалтгаан нь шимэгч хорхой болон өөр суурь өвчнөөс үүдэлтэй бол эмчийн зөвлөгөөг дагаж яаралтай эмчлэх нь зөв.

Эмчийн зөвлөгөө

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen