Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

 

Олон нийтийн сүлжээнд “Nasan Bro” гэх хаягтай залуу “Энэ оны есдүгээр сарын 22-ны өглөө 06.00 цагийн үед 0222 улсын дугаартай цэнхэр өнгийн “Приус” загварын автомашинтай хүмүүст гар утас, iPad зэргийг дээрэмдүүлсэн, цагдаа нар хайж байна гэж буй ч олж чадахгүй өдий хүрлээ. Лизингээ дөнгөж төлж дууссан бай¬сан, надад чухал тул гар утсыг минь өгчихөөч” хэмээн бичлэг нийтэлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан түүний гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулсны дүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг өчигдөр баривчилжээ.

 Уг хэргийг 26-28 настай Х, А, Э гэх гурван залуу Х, С гэх 28-тай бүсгүйчүүдтэй хамтран үйлдсэн бөгөөд дээрх залууг дээрэмдэх үедээ тээврийн хэрэгсэлдээ хуурамч дугаар ашигласан байж болзошгүй гэнэ. Учир нь тэдний эзэмшиж буй “Тоёота приус-30” загварын автомашин нь 67- 04 УЕ... улсын дугаартай аж. Тэд дээрх хаягтай залуугийн цахим орчинд “Ipad air4”, “iPhone-16 promax” загварын гар утас зарна” гэх зарын дагуу очиж дээрэмдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн холбогдогч нар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн ч удаа бусдын эд зүйлийг дээрэмдсэн нь тогтоогдсон бөгөөд өдгөө уг таван хүнийг цагдан хорьж шалгаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen