Халхголд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан талаарх дуудлага мэдээлэл ОБГ-т бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 13:10 цагт цурамд оруулж, 13:30 цагт унтраасан байна.