Дорнод аймгийн нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр /2023.05.21/ 18:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen