ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 2021 оны 11-р сарын 17-нд МТАС түншлэл гэдэг компанитай 36 сарын гэрээ байгуулжээ. 

Гэвч 2024 оны нэгдүгээр сарын 16-нд уг гэрээг цуцлах УИХ-ын тогтоол гарсан байна. Тус түншлэлийн "Админерал" компанид зөвхөн нүүрс угаах үйлдвэр барих 35 га газрыг таван жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч мөн л цуцлагджээ. 

Энэ гэрээний хугацаанд МТАС түншлэл нүүрс олборлоогүй, 2025 оны нэгдүгээр сард МТАС түншлэлийн гэрээ цуцлах мэдэгдлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хүргүүлж, гэрээний харилцаа бүрэн дуусчээ. 

Өөрөөр хэлбэл Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүй, ашиг олоогүй,  нүүрс олборлоогүй байна. Энэ орд одоог хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн мэдэлд хэвээр, хэн нэгэнд шилжүүлээгүй гэж тус компани мэдээлэв. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen