Д.ШАГДАРСҮРЭН: Үргэлж хэтрүүлэн идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг
Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухаан хэрхэн тайлбарладаг, үүнээс сэргийлэх арга замуудын талаар Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд “Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухааны үүднээс шинжлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
-Буддын сэтгэл судлал нь орчин цагийн анагаах ухааныхаас ямар ялгаатай талаарта эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-Сэтгэл судлалын шинжлэх ухааныг Европын өндөр хөгжилтэй орнуудаас үүсэлтэй гэж үздэг. Орчин цагийн анагаах ухаанд энэ нь биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжсөн. Ингэхдээ өрнө дахинд буюу Европын орнуудад илүүтэй хөгжжээ. Харин дорнын соёлтой, ялангуяа буддын сургаал дэлгэрсэн, гүн ухаанд суурилсан уламжлалт анагаах ухаан нь Монгол, Төвөд, БНХАУ-д илүү дэлгэрсэн.
Судлаачдын олонх нь орчин цагийн сэтгэл судлалыг илүүтэй “би” төвтэй гэж үздэг. Энэнь бидний хэлж заншсанаар эготой, бусдыг үл ойшоож, өөрийгөө дөвийлгөн, хувиа хичээх үзэлтэй холбогддог юм. Тэгвэл буддын сэтгэл судлал “би үгүй”-д суурилснаараа ялгаатай. Ер нь “би”-д суурилсан шинжлэх ухаан мухардалд орохдоо амархан гэдэг. Улмаар сэтгэцийн өвчний эмгэг чанарыг тайлбарлахдаа ч шалтгаан, эмчилгээнь тодорхойгүй гээд орхих төлөвтэй байдаг бол буддын сэтгэл судлал “би үгүй”-н онолд суурилан илүү гүнзгийрүүлэн тайлбарладгаараа онцлогтой. Олон учир шалтгааны уялдаа холбоонд гарч ирсэн зүйлс “би үгүй”-н шинж чанартай гэж үздэг.
Нэг ёсондоо орчин цагийн сэтгэл судлал нь жижиг сажиг асуудлыг шийдвэрлэхэд зөв боловч үндэс суурийг нь нарийвчлан судлахаар арга мухардах магадлал өндөр. Учир нь орчлон ертөнцийн түгээмэл чанар, зүй тогтол буюу байгалийн хууль нь “би үгүй” байдаг юм. Гэтэл орчин цагийн сэтгэл судлалын шинжлэх ухаан “би”-д суурилчихсан. Тэгэхээр байгалийн хууль, жам ёсноос гажуудах хандлагатай гэсэн үг.
-Тэгвэл буддын гүн ухааны үүднээс альцгеймер өвчнийг хэрхэн тайлбарладаг юм бол?
-Орчин цагийн анагаах ухааны онолоос зөрүүтэй. Тухайлбал, орчин цагийн анагаах ухаанд эл өвчний гол шалтгаан нь тархины үйл ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, дух, зулай, чамархайн хэсэг нэгэнт хатангиршсан бол нөхөн төлжихгүй гэж үздэг байх нь. Харин буддын гүн ухаанд хүний сэтгэл зүйг тархинаас ангид гэж үздэг учраас эмчилж, тогтоон барих, урьдчилан сэргийлэх боломжтой. Илүү гэгээлэг, өөдрөг үзлээр ханддаг гэсэн үг.
ДУТУУ НОЙРТОЙ ХОНОЖ, ӨГЛӨӨ СЭРҮҮЛГЭЭР СЭРЭХ НЬ МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ ЦОЧРООНО
-Эл өвчний үед ямар шинж тэмдэг түгээмэл илэрдэг вэ?
-Альцгеймерээр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Энэбол хүний амьдралын чанарыг доройтуулж, хүнийг хүн биш болгодог айхавтар зовлонтой өвчин. Хамгийн дотнын хүмүүсээ, бүр өөрийгөө ч мартдаг. Мөн энэөвчний эмчилгээдэлхий дахинд хараахан төгөлдөршөөгүй. Эмчилгээний хувьд нэлээд маргаантай байдаг. Ямар шалтгааны улмаас энэөвчнийг тусдаг нь одоогоор 100 хувь тодорхой болоогүй. Энгийнээр тайлбарлавал, энэнь оюун ухаан доройтож, ухааны хурц чанар сулрах үйл явц. Улмаар ой санамж муудаж, яваандаа бүрэн мартдаг. Манайхан плитка, индүүгээунтраасан, эсэхээсанахгүй байна гэдэг шүү дээ. Энэч гэсэн альцгеймерийн өвчний хамгийн энгийн эхний шинж тэмдэг.
-Альцгеймерээр өвчлөгсдийн насжилт сүүлийн жилүүдэд залуужаад байна гэх юм билээ.
-Уг нь анхандаа ахмад настны өвчин байсан. Гэхдээхүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр улам залуужих боллоо. Уламжлалт анагаах ухаанд бол 12-72 насыг идэр насанд тооцдог. Өмнө нь эл өвчнөөр 72 болон түүнээс дээш насныхан голчлон өвддөг байсан. Харин ДЭМБ-аас сүүлд гаргасан судалгаагаар насжилт нь 60 болж буурсан байна. Үүнд мэдрэлийн ядаргаа болон нийгмийн стресс, цаг хугацаанд баригдсан завгүй амьдралын хэв маяг болон хоол хүнсний хувьсал голчлон нөлөөлж байгаа. Бид хэр зэрэг яаруу сандруу ажиллаж, олон зүйлийг зэрэг хийнэтөдий чинээальцгеймер тусах магадлал нэмэгдэнэгэсэн үг. Хамгийн энгийн жишээдурдвал, шөнө дутуу нойртой хонож, өглөө нь сэрүүлгээр сэрэх нь мэдрэлийн системийг цочроодог. Хүнд мэдрэлийн хязгаар гэж бий. Гэтэл бид амьдралын хэрэгцээ, шаардлагаар олон зүйлд анхаарлаа зэрэг хандуулах хэрэгтэй болдог шүү дээ. Ер нь нийгмийн хөгжлийн хэрээр бидний мэдрэлийн системийг цочроодог хүчин зүйлс нэмэгдсээр байгаа. Энэнь альцгеймерээр өвчилж буй хүмүүсийн насжилт залуужихад нөлөөлж байгаа юм. Улмаар эл хязгаарын босгонд хүрдэг. Босго хүртэл тэвчиж болох ч давчихвал ой санамжаа алдана. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн эс үхэх тусам энэөвчнийг тусах магадлал нэмэгддэг байх нь. Тиймээс аль болох бухимдахгүй байснаар энэөвчнөөс сэргийлж чадна. Хүн уурлаж, бухимдах бүрд мэдрэлийн эс үхдэг. Энээс цөөрөх тусам бид тэнэг болно. Мөн ухаанаа алдаж, тасартлаа архи уух нь маш буруу. Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу гэдэг зүгээр ч нэг гараад ирсэн үг биш. Согтох бүрд өнөөх мэдрэлийн эс үхсээр л байдаг. Бас ямар нэгэн байдлаар сэтгэл гутралд орж, хямарсан үед альцгеймер тусах нь түгээмэл. Тэгэхээр сэтгэлээр унасан бол өөрийгөө тэндээс татаж гаргах нь чухал. Хэрэв таны хажууд ийм шаналалтай хүн байвал орхиод явалгүй дуртай зүйлсийг нь хийх зэргээр дэргэд нь байж туслах хэрэгтэй. Энгийн мэт санагдах ч хожим ийм өвчин тусахаас нь сэргийлж буй юм.
-Тэгэхээр иог, бясалгал зэргээр үйл явцыг нь сааруулах боломжтой гэсэн үгүү?
-Тийм ээ. Тогтоон барих боломжтой. Онолын хувьд эдгэрэх боломжтой ч гэж үздэг. Жишээлбэл, саяхан ногоон байсан модод өнөөдөр бүгдээрээшарлачихсан байна шүү дээ. Гэхдээхавар ирэхэд модод дахин сэргэдэг. Ерөөс мөнхийн зүйл гэж байхгүйн адилаар эл өвчнөөр шаналж буй нэгэн ч эдгэрэх боломжтой. Хүний сэтгэл санаа хэдийгээр доройтсон ч зөв голдирол доо орчихвол эргээд сэргэж болно гэж үздэг.
Буддын гүн ухаан, соёл, сургаалд ухааны царааг тэлж, сайжруулдаг ном, бясалгал олон бий. Ялангуяа Манзушир бурхны бясалгал, тарнийг тоолох нь эл өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга. Зарим тарнийг маш чанга уншдаг. Энэүед тархинд цохилт өгч, чичирхийлэл үүсдэг. Ингэснээр тархины өнцөг булан бүрд буй эд, эс рүү импульс дамжин, цусан хангамжийг нь сайжруулдаг юм. Тиймээс ахмадуудад хааяа нүргээнтэй, чанга хөгжим сонсгох нь зөв. Альцгеймертэй болчих вий гэж санаа зовдог хүн байвал улиралд нэг удаа ч болов хамтлаг, дуучдын тоглолт үзүүлээрэй.
-Харин манайхан эсрэгээрээ ахмадуудад дуу чимээнээс хол байх зөв гэдэг шүү дээ.
-Өндөр ачааллын улмаас бага, залуу насандаа альцгеймертэй болох эрсдэлтэй талаар дээр дурдсан шүү дээ. Аливаа зүйл хоёр талтай гэдэгтэй адил нэгэнт энэөвчний шинж тэмдэг илэрсэн бол буцаагаад тархинд цочрол өгөх хэрэгтэй. Тухайлбал, нүргээнтэй хөгжим, тэр дундаа бөмбөрийн чимээсонсож болно. Хүчтэй хөгжмийн давтамж тархины цусан хангамжийг сайжруулна. Ер нь эмчилгээгэхээр хэтэрхий холоос хайх шаардлагагүй шүү дээ. Заавал улиралд нэг эмнэлэгт хэвтэх албагүй. Оронд нь улиралд нэг удаа тоглолт үзэж, өмнө нь дуртай байсан зүйлсээхийх хэрэгтэй.
-Энэ талаар хийсэн тодорхой судалгаа бий юү?
-Дэлхий дахинд маш олон судалгаа байдаг. Уламжлалт анагаах ухаанд үүнийг умартах өвчин гэж нэрлэдэг бөгөөд маш олон жор бий.
Орчин үеийн судалгаанд тархины цусан хангамжийг сайжруулж, мэдрэлийн эсийн үрэвслийг зогсоосноор альцгеймерийн өвчнийг эдгээх боломжтой ч гэж үздэг. Үрэвслийг зогсоосноор гараа зүссэн ч хэд хоногийн дараа эдгэчихдэгтэй адил эд, эс нөхөн төлжих юм. Мөн бид хэн нэгэнд маш их гомдсон ч цаг хугацааны эрхэнд мартагддаг. Тиймээс альцгеймерээс үүдэн гэмтсэн мэдрэлийн эс ч сэргэх боломжтой. Тэгэхээр тархины цусан хангамжийг сайжруулах нь чухал. Ингэхдээсудасны хатуурал, нарийсал, бөглөрөлд ч анхаарах хэрэгтэй. Энэмэт судасны өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдээд буй нь халдварт өвчинтэй холбоотой. Халдварт өвчин бүх биеийн үрэвслийг сэдрээчихдэг. Улмаар зөвхөн амьсгалын зам бус, мэдрэлийн эсүүд ч үрэвсдэг юм.
-Альцгеймертэй өвчтөний гэр бүл, асран хамгаалагчдад та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Уламжлалт анагаах ухаанд ямар ч өвчинд дөрвөн гол зарчим баримтлахыг зөвлөдөг. Тухайлбал, идээундаа буюу хоол, хүнс, явдал мөр буюу бие, сэтгэлээцэгнэх болон эм, засал гэсэн дөрвөн гол зарчим бий. Эдгээр нь тус бүрдээ25 хувийн үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр тархины цусан хангамж сайжруулах маш үнэтэй эм хэрэглэсэн ч өвчний тархалтыг 25 хувиар л бууруулна. Тиймээс эмийн эмчилгээнээс гадна хооллолтдоо ч анхаарах хэрэгтэй. Дөрвөн улирлын тэнцвэртэй хооллолт гэж бий. Өнөө үед хонины маханд дургүй гээд зөвхөн үхрийн мах иддэг айл ч байна. Гэтэл монголчууд эрт үеэс таван хошуу малынхаа махыг дөрвөн улиралд тохируулан хэрэглэдэг байсан шүү дээ.
Мөн ханаагүй тосны хүчил агуулсан буюу хонины сүүл, адууны өөх, тарвага болон загасны тос хэрэглэх нь зөв гэж үздэг. Учир нь альцгеймер нь амилоид гэх хортой уураг мэдрэлийн эсүүдэд хуримтлагдаж, илүүдсэнээс үүдэлтэй өвчин. Өөрөөр хэлбэл, үргэлж цадталаа идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг. Тэгэхээр тодорхой хугацаанд мацаг барьж, зөв өлсөх нь илүүдэл уургийг задлахад тустай. Гэхдээхэт өлсвөл эргээд мэдрэлийн эс төлжиж чадахгүй хатангиршина.
Бас чихрийн шижин нь ахмадууд альцгеймер тэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн харвалтын дараа энэөвчнөөр өвдөх эрсдэлтэй учраас цусаа шингэлж, даралтаа тогтмол байлгахад анхаарах нь зүйтэй. Ахмадууд эмчилгээний журмаар хөзөр, даалуу гэх мэт тоглоом тоглох хэрэгтэй. Ер нь нийгмээс тасарсан, ганцаараа чимээгүй суудаг амьдралын хэмнэлтэй бол залуу хүн байсан ч ганцаардалтай болно. Харин ганцаардал нь альцгеймертэй болох эхлэлийг тавьдаг. Хүн чинь нийгмийн амьтан шүү дээ. Тиймээс аль болох олуулаа байх тусам сайн.
ХАНИАД ХҮРСНЭЭС ХОЙШ 10-14 ХОНОГТ КОЛЛАГЕН ИХЭЭР АГУУЛСАН ХҮНС ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
-Зөвхөн монголчууд ч гэлтгүй олон улсад хагасчилсан мацаг барих нь сүүлийн үед нэмэгдсэн. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Энэбол биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст тохиромжтой. Гэхдээхарьцангуй эрүүл биетэй хүмүүст зөвлөнө. Харин бага насны хүүхэд, ахмад настан, олон эрхтний хавсарсан өвчтэй хүмүүст тохиромжгүй. Мацаг баривал хүний дархлаа суларч, хий ихэднэ. Тэгэхээр олон өвчнийг сэдрээх аюултай. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрт тохирсон дэглэм барих нь аюулгүй, бас зөв.
Харин хамгийн энгийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө бол харанхуй болоход унтаж, нар мандахад сэрэх юм. Байгалийнхаа голдирлоор амьдрах нь маш чухал. Бас байгальд байдаггүй, бидний өвөг дээдэс идэж, хэрэглэж дадаагүй зүйлсээс хол байх нь зүйтэй. Нохойнд өгөхөд хүртэл иддэггүй хоол, хүнс гэж бий. Тухайлбал, шоколад, резинэн чихэр, жигнэмэг зэргийг нохой иддэггүй шүү дээ. Гэтэл бид өдөр тутмын амьдралдаа эдгээр хүнсийг хэрэглэснээр жирийн үед байдаггүй уургууд тархинд хуримтлагдаж, улмаар энэөвчнийг үүсдэг гэсэн үг. Шулуухан хэлэхэд хүүхдийн баяраар багачууддаа өгдөг бэлгэн доторх нөөшлөгч бодистой элдэв хүнс эл өвчнийг үүсгэж байна. Мөн тархи мэдрэлийн ихэнх өвчин амаар орж байгаа эм бус, хамраар дамжиж буй үнэртэй холбоотой байдаг. Агаарын бохирдол, нүүрсний утаа зэрэг таагүй үнэр бидний тархины эсийг үргэлж хөнөөжбайдаг. Тиймээс арц, ганга уугиулах, эсвэл амин тос ууршуулах зэргээр өөрсдийгөө хамгаалах нь зөв. Бас тархи доргих нь альцгеймерийн өвчин эрт эхлэх шалтгаан болдог. Иймд хүзүү, нурууны эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ханиад хүрсний дараа тархи, зүрхний судаснууд үрэвсдэг. Энэүед коллаген, эластин зэргийг ханиад хүрснээс хойш 10-14 хоногийн дотор хэрэглэж болохгүй. Жишээлбэл, ханиад хүрсэн үедээ, эсвэл дараа нь студень буюу царцаамаг идэж болохгүй. Бас хуйхалсан толгой, шийр, хуйхтай хорхог зэрэг өөртөө их хэмжээний коллаген агуулсан хүнс хэрэглэх нь тохиромжгүй. Эдгээр нь амилоид уураг үүсгэх түүхий эд болдог. Амилоид гэдэг нь альцгеймерийн өвчний үед ихэсдэг эмгэг уураг юм.
У.Цэцэгсүрэн
https://www.unuudur.mn/a/278058