Хамгийн бага төрөлттэй улс орнуудыг нэрлэжээ
2024 оны дүнгээр Мальта, Тайвань /БНХАУ/, БНСУ, Испани улс дэлхийн төрөлтөөрөө хамгийн доод түвшинд хүрчээ. Хамгийн доогуур үзүүлэлтээр Мальта тэргүүлсэн байна.
Тус улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйд дунджаар 1.06 хүүхэд ногджээ. Хоёр Тайвань /1.11/, БНСУ болон Испани /1.12/, Сингапур /1.17/ улс айргийн тавд орсон байна. Эхний аравт Литва /1.18/, Польш /1.2/, Итали /1.21/, Украин /1.22/, Макао болон Хонконг /1.24/ орсон бол Япон, Кипр, Норвег зэрэг орнуудад энэ үзүүлэлт 1.4 байна.
Харин хамгийн өндөр үзүүлэлтээр уламжлалт ёсоор Африкийн орнууд тэргүүлж байна. Төрөлт хамгийн өндөр орноор Нигер шалгарчээ. Тус улсад нэг эмэгтэйд дунджаар 6.64 хүүхэд ногддог. Эхний тавд Ангол /5.7/, Ардчилсан Конго /5.49/, Мали /5.35/, Бенин /5.34/ оржээ.