Н.Урин: Сексцагаанбогд бид хоёрын маргааны хамгийн хурцадмал байдлыг хөндлөнгөөс бичжээ. Би ичиж, балмагдаж байна

Н.Урин: Сексцагаанбогд бид хоёрын маргааны хамгийн хурцадмал байдлыг хөндлөнгөөс бичжээ. Би ичиж, балмагдаж байна

 

Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдоод буй дуучин Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг хүний биед халдсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, түүний эмэгтэй хүнд гар хүрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, улмаар хэргийг шалгах үйл ажиллагаа эхэлсэн байна. Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Б.Гантулгад өмнө нь ийм төрлийн хэргийн бүртгэл үүсэж байгаагүй, бид одоо хянан, шалгах үйл ажиллагааны хүсэлтийг прокурор луу илгээсэн байна" гэсэн юм.

Тэгвэл Б.Гантулгийн найз бүсгүй буюу Н.Урин олон нийтийн сүлжээнд тархаад буй бичлэгтэй холбоотойгоор тайлбар өгчээ. Учир нь тус бичлэгт гарч буй “зодуулсан гэх эмэгтэйн дуучин Сексцагаанбогдын найз бүсгүй болох Б.Урин байжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа тайлбар хийхдээ, “Сайн байцгаана уу. Н.Урин миний бие өчигдөр орой цахим орчинд цацагдсан бичлэгийн тухай энэхүү постыг бичиж байна. Тус бичлэг нь миний найз залуу Сексцагаанбогд буюу Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан дүрс байв.

Өчигдөр шөнө 00:00 цагийн үед энэхүү бичлэг надад мессежээр ирэх үед таг гацаж, цээж харанхуйлав. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн үнэхээр би. Би өөрийгөө, өөрсдийгөө ийм нөхцөл байдалтайгаар анх удаа л ийм ил хуль, ийм нүд халтирам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж, балмагдаж байна. Намайг өдийг хүртэл хүндэлж, хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн үзэгч сонсогч та бүхнийхээ санааг чилээсэндээ, ийм зохисгүй дүр зургийг үзүүлсэндээ уучлал хүсэж байна. Миний үнэнд бид хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс, гомдол хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар эргэлзээгүй их бий боловч гагцхүү нударга л байхгүй юм шүү. Бидний хайрын түүхийн хамгийн гэгээлэг мөчүүд та бүхэнтэйгээ хамт цэцэглэсэн юм хойно хамгийн хар бараан мөчүүд маань ч та бүхний л өмнө үнэнээ олж буй нь зүй ёсных биз ээ. Төгс хүн гэж үгүй ч гэлээ урьдах амьдрал урт тул төлөвших, суралцах, сайжрах зүг рүү ямх ямхханаар дөхөн мэрийх хугацаа бид бүгдэд бий нь хамгийн том завшаан. Ийнхүү өөртэйгөө, бас та бүхэнтэйгээ нүүр тулж буй сонголтыг минь зөвөөр хүлээн авч, магадгүй энэ удаа надаас үлгэр биш сургамж авамз ээ гэх найдлага дор энэхүү бичвэрээ өндөрлөе. Анхаарлаа харамгүй хайрлан уншсанд баярлалаа. Энэ явдлаас эргэцүүлэн гайхширахад, урлаг хувийн амьдралд минь хатуу хандахыг үзсэн боловч дуслын чинээ улс төрийн хор бол дэндүү өөр түвшнийх байдаг бололтой! Дэндүү дор түвшнийх ч гэх үү, дэндүү өндөр түвшнийх ч гэх үү” гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen