БНСУ-ын алдарт жүжигчин Ёо А Инд хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноолоо

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчин Ёо А Инийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Мөрдөх Хүрээлэнгээс Ёо А Иний үс, шээсэнд хийсэн шинжилгээгээр олсны ургамал, пропофол, кокаин, кетамин гэсэн дөрвөн төрлийн хар тамхи илэрсэн бөгөөд хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж байсан юм. Тэгвэл 11 сар үргэлжилсэн анхан шатны шүүх хуралдаан жүжигчин Ёо А Инд хар тамхи хэрэглэсэн хэргээр нэг жилийн хорих ял оноолоо. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen