Цахим орчинд “Khas Zaya” нэрээр нийтэд ХОРТОЙ мэдээлэл түгээсэн этгээдийг ШҮҮНЭ

Цахим орчинд “Khas Zaya” нэрээр нийтэд ХОРТОЙ мэдээлэл түгээсэн этгээдийг ШҮҮНЭ

 

Цахим орчинд хуурамч хаяг ашиглан улс төрд нөлөөлөх сөрөг мэдээллийг төлбөртэйгөөр түгээж байсан этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн зургаадугаар сард саатуулсан байдаг.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулж тухайн этгээдийн гэрт нэгжлэг хийхэд, олон тооны суурин болон зөөврийн компьютер олдсон.

Тэрбээр цахим орчинд “Khas Zaya” нэртэй аккаунтаар мэдээлэл түгээдэг байсан бөгөөд 2021-2024 онуудад улс төрд сөргөөр нөлөөлөх захиалгат мэдээллийг олон нийтэд түгээж байсан нь тогтоогджээ.  

Энэ хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Түүнийг  нэр бүхий фэйсбүүк хуудас болон бусад сошиал хаягуудыг ашиглан бусдын нэр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл тараах, заналхийлэх, Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа юм.

Зарим эх сурвалж, “Khas Zaya”  нэрээр олон нийтэд хортой мэдээлэл түгээж байсан иргэн С гэгч нь улс төрийн нөлөө бүхий бүлэглэлийн захиалгаар ажиллаж байсан нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллийг өгч байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen