Арваннэгдүгээр сараас тог, цахилгааны төлбөрийг нэмнэ

Арваннэгдүгээр сараас тог, цахилгааны төлбөрийг нэмнэ

 

Засгийн газрын  /2024.08.21/-ийн хуралдаанд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд танилцуулсан.

Тухайлбал, цахилгааны үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхэлсэн гэдгээ мэдээлсэн.

Тэгвэл эрчим хүчний реформын хүрээнд ирэх 11-р сараас кват тутмыг нэмэх асуудал яригдаж эхэлжээ. Гэхдээ яг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen